НҮҮР БИДНИЙ ТУХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХОЛБОО БАРИХ

“НОГООН ЗҮРХ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“НОГООН ЗҮРХ” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Тус компани нь гадаад дотоод худалдааны зуучлал, бизнесийн түр сургалтийн чиглэлээр ажлын гараагаа эхэлж байв. 2012 оноос үйл ажиллагааныхаа хүрээг тэлж аймаг хотуудын гэрэлтүүлэг, камержуулалтын ажлуудыг хийж эхлээд байгаа юм. “НОГООН ЗҮРХ” ХХК нь энэ онд БНХАУ-ын гэрэлтүүлгийн компаниудтай харилцаа холбоогоо өргөтгөж гэрээт дистрибьютор компани болон ажиллаж байна. Мөн тус компани нь энэ ондоо багтаан Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох худалдааны томоохон вэб сайтыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Бидний хийж байгаа дараагийн ажил бол Улаанбаатар хотын автобусны буудлуудын тохижилтыг сайжруулах “Аюулгүй хот – Автобусны буудлаас” төслийг хэрэгжүүлэх зорилгоор суурь судалгааны ажилд ороод явж байна.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА:
-          Чин сэтгэлээр чанарыг бүтээнэ.
-          Шударга зарчмаар шуурхай ажиллана.
-          Үнэнч ажиллаж үргэлж хөгжинө.

БИДНИЙ ЗОРИЛГО:
Компани үйл ажиллагааныхаа чиглэл бүрт ажил явуулахдаа Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж  Чин сэтгэл, Шударга зарчим, Үнэнч байдлаар ажилдаа хандаж Үндэсний бүтээн байгуулагч компанийг цогцлоох нь бидний эрхэм зорилго.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ:
-          Хувийн ур чадварыг багт шингээж багаараа ажиллаж бусдыг хошуучлах
-          “Ногоон зүрх”-сэг үзэлтэй байж итгэл өгсөн хүн бүрийн төлөө зүтгэл гарган ажиллах

-          “Ажилтан бүр компанийн эзэн байна” гэсэн зарчмаар өөриймсөг хөдөлмөрлөх